Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2023 оны 9 дүгээр сарын 01-10ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур +15.3...+22.1 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1.3....7.0 градусаар дулаан. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +31..+35 градус дулаан, үнэмлэхүй бага температур +4...+8 градус дулаан байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур +19...+28 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +48...+55 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь +3...+10 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...22.6 мм хур тунадастай. Нутгийн хойд болон баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас их, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон. /зураг-2/
Салхи шуурга:Салхины хамгийн их хурд нийт нутгаар 10-24 м/сек байна. Чойбалсан хот, Халхгол, Матад, Баян-Уул, Дашбалбар, Баяндун сумдын нутгаар 19-24 м/с, бусад сумдын нутгаар 10-14 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-8 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар хадлан тэжээл бэлтгэх, Халхгол, Эрээнцав сумдад мал оторлох, Баян-Уул, Булган, Гурванзагал, Цагаан-Овоо сумд болон Ялалт багт сааль сүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв