Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 6 дугаар сарын төлөв байдал
Дорнод аймгийн гадаргын усны чанарын
2020 оны 6 дугаар сарын төлөв байдал
Дорнод аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 6 дугаар сард Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Халх гол- Буйр нуур, Буйр нуур- Загасны үйлдвэр, Хэрлэн 1-4 дүгээр чиглэл, Улз-Баян-Уул, Улз-Эрээнцав зэрэг хяналт-шинжилгээний 11 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2020 оны 6 дугаар сард хийсэн Дорнод аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Халх гол, Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халх-Буйр хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 116.1- 131.5 мг/л-т хэлбэлзэж байна. Баянхошуу хяналтын цэгийн усан дахь нитритийн агууламж нь ХА-аас давсан байна.
Буйр нуур, Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 164.0 мг/л байна.
Хэрлэн гол, хөтөлбөрийн дагуу Хэрлэн голын хяналт шинжилгээний 1- 4-р чиглэлийн 4 цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 198.8-252.3 мг/л-т хэлбэлзэж байна.
Улз гол, хөтөлбөрийн дагуу Улз голын Баян-Уул, Эрээнцав хяналт шинжилгээний цэгүүдээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 352.7-907.1 мг/л-т хэлбэлзэж байна. Эрээнцав хяналтын цэгийн усанд Фтори, нитритийн агууламж ХА-аас давсан байна.
Дүгнэлт:
Дорнод аймгийн гадаргын усны 2020 оны 6 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны эрдэсжилтийн дундаж нь 252.6 мг/л ба хамгийн их эрдэсжилттэй нь Улз-Эрээнцав 907.1 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Халхгол- Сүмбэр доод 116.1 мг/л-т хэлбэлзэж байлаа.
Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад Халхгол-Баянхошуу усны нитрит, Улз-Эрээнцав усны фтори, нитритийн агууламж нь хүлцэх агууламжаас давсан байна. Бусад голын ус стандартын дагуу байна.
ДОРНОД АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
2020.07.02