Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 3 дугаар сарын төлөв байдал
Дорнод аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023 оны 3 дугаар сард Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Халх гол- Буйр нуур, Буйр нуур-Загасны үйлдвэр зэрэг хяналт шинжилгээний 5 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. 2023 оны 3 дугаар сард хийсэн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Халх гол, Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халхгол-Буйрнуур хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 283.0-378.4 мг/л-т хэлбэлзэж байна. Халхгол дээд, доод, Баянхошуу, Буйрнуур усны чанарын үзүүлэлт нь MNS4586-98 усны чанарын стантдартаас давсан тохиолдол байхгүй байна.
Буйр нуур, Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 419.1 мг/л байна. Буйр нуур усны чанарын үзүүлэлт нь MNS4586-98 усны чанарын стантдартаас давсан тохиолдол байхгүй байна.
Дүгнэлт:
Дорнод аймгийн гадаргын усны 2023 оны 3 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны эрдэсжилтийн дундаж нь 355.0 мг/л ба хамгийн их эрдэсжилттэй Буйр нуур ус нь 419.1 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Халх гол доод ус нь 283.0 м/л-т байна. Халхгол дээд, доод, Баянхошуу, Буйрнуур, Халхгол-Буйр хяналт шинжилгээний 5 цэгийн усны чанарын үзүүлэлт нь MNS4586-98 усны чанарын стантдартаас давсан үзүүлэлт байхгүй байна.
Хэрлэн голын 1-4 дүгээр чиглэл, Улз-Баян-Уул, Улз-Эрээнцав чиглэлийн хяналт шинжилгээний цэгийн ус нь ёроолдсон байна.
ДОРНОД АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
2023.03.29