Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 7 дугаар сарын төлөв байдал
ДОРНОД АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН
2024 ОНЫ 7 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ
Дорнод аймгийн УЦУОШТөвийн Итгэмжлэгдсэн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2024 оны 7 дугаар сард Улз-Баян-Уул, Улз-Эрээнцав, Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Хэрлэн-1, Хэрлэн-2, Хэрлэн-3, Хэрлэн-4, Халх гол- Буйр нуур, Буйр нуур- Загасны үйлдвэр, Хөх нуур 37-р зөрлөг зэрэг хяналт шинжилгээний 12 цэгээс усны сорьц авч усны химийн найрлага чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Халх гол- Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халхгол-Буйр нуур хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 128.6-149.2 мг/л-т хооронд хэлбэлзэж байна.
Буйр нуур- Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, усны чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт нь 213.1 мг/л байна.
Улз гол- Баян-Уул Улз, Эрээнцав Улз голын хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 333.5-411.2 мг/л-т хэлбэлзэж, Улз-Баян-Уул хяналт шинжилгээний цэгийн усан дахь перманганатын исэлдэх чанарын агууламж нь MNS4586-98 стандартаас давсан байна.
Хэрлэн гол- Хэрлэн-1, 2, 3, 4 чиглэлийн хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 145.5-207.2мг/л байна. Хэрлэн-3 чиглэлийн усны аммоний азот, ПИЧ-ийн агууламж, Хэрлэн -3,4 чиглэлийн нитритийн азот, фосфатын агууламж нь MNS4586-98 стандартаас тус тус давсан үзүүлэлттэй байна.
Хөхнуур- 37 дугаар зөрлөг хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт нь 6150.0 мг/л буюу их эрдэжилттэй, ПИЧ-ийн агууламж нь MNS4586-98 стандартаас давсан байна.
Дүгнэлт
Дорнод аймгийн гадаргын усны 2024 оны 7 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны эрдэсжилтийн дундаж нь 198.4/л ба хамгийн их эрдэсжилттэй нь Хөхнуур хяналт шинжилгээний цэгийн ус 6150.0 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Халхгол доод чиглэлийн хяналт шинжилгээний цэгийн ус 128.6 мг/л байна.
Усны чанарын стандарттай харицуулахад Улз-Баян-Уул хяналт шинжилгээний цэгийн усан дахь перманганатын исэлдэх чанар, Хэрлэн-3 чиглэлийн усны аммоний азот, ПИЧ-ийн агууламж, Хэрлэн -3,4 чиглэлийн нитритийн азот, фосфат, Хөхнуур хяналт шинжилгээний цэгийн усан дахь ПИЧ-ийн агууламж нь тус тус хүлцэх агууламжаас давсан. Бусад гол нуурын усны чанарын хэвийн байна.
ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
2024.07.30