Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 5 дугаар сарын төлөв байдал
Дорнод аймгийн УЦУОШТөвийн Итгэмжлэгдсэн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2024 оны 5 дугаар сард Улз-Баян-Уул, Улз-Эрээнцав, Хөх нуур, Нөмрөг, Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Хэрлэн-1, Хэрлэн-2, Хэрлэн-3, Хэрлэн-4, Халх гол- Буйр нуур, Буйр нуур- Загасны үйлдвэр зэрэг хяналт шинжилгээний 13 цэгээс усны сорьц авч усны химийн найрлага чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Халх гол- Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халхгол-Буйр нуур хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 176.1-229.2 мг/л-т хооронд хэлбэлзэж байна.
Буйр нуур- Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт нь 228.4 мг/л байна.
Улз гол- Баян-Уул Улз, Эрээнцав Улз голын хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 331.9-357.4 мг/л-т хэлбэлзэж байна.
Хэрлэн гол- Хэрлэн-1, 2, 3, 4 хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 198.0-235.0мг/л байна.
Хөх нуур- Хөх нуур 37-р зөрлөг хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 5206.2 мг/л байна.
Нөмрөг гол- Нөмрөг хилийн заставын хяналт шинжилгээний цэгийн усны сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 198.2мг/л байна.
Дүгнэлт
Дорнод аймгийн гадаргын усны 2024 оны 5 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны эрдэсжилтийн дундаж нь 614.9 мг/л ба хамгийн их эрдэсжилттэй нь Хөх нуур 37-р зөрлөг хяналт шинжилгээний цэгийн ус 5206.2 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Халхгол Сүмбэр доод хяналт шинжилгээний цэгийн ус 176.1мг/л байна.
ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
2024.05.30