Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2024 оны 09 дүгээр сарын 21-30-ны байдлаар/
Агаарын температур:
Агаарын дундаж температур 7,6...12,4 градус дулаан буюу Чойбалсан хот, Матад, Баянтүмэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо олон жилйин дунджийн орчим, бусад сумдын нутгаар 1,2...3,2 градусаар дулаан байлаа. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 20...25 градус дулаан, үнэмлэхүй бага температур -4...+1 градус байсан байна.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур 11...15 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 34...42 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -6...+1 градус байлаа.
Хур тунадас:
Нийт сумдын нутгаар 7.0...73.4 мм хур тунадас (2-7 хоног) орсон ба Баян-Уул, Баяндун сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас их хур тунадас орсон. /Зураг.2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 8-19 м/с байсан ба Чойбалсан хот, Дашбалбар, Матад, Халхгол, Баян-Уул, Баяндун сумдын нутгаар 15-19 м/с, бусад сумдын нутгаар 6-12 м/с байв. 10м/с болон түүнээс дээш салхилсан 1-8 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар хадлан тэжээл бэлтгэх, Баян-Уул мал хээлтүүлэх, Дашбалбар, Баянтүмэн, Чулуунхороот сумдад мал оторлох, Баян-Уул, Цагаан-Овоо суманд сүү сааль бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв