Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2024 оны 04 дүгээр сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур: Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур +7.1...+11.7 градус хүйтэн буюу бүх сумдын нутгаар олон жилийн дунджаас 5.2-7.9 градусаар дулаан байлаа. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +19...+25 градус дулаан, үнэмлэхүй бага температур -2...-8 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур +10...+15 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +30...+44 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -2...-9 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт нутгаар 0.0-5.1мм хур тунадас (1-3 хоног) орсон ба Матад, Чойбалсан, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдын нутгаар хур тунадас ороогүй, Баяндун, Чулуунхороот, Халхгол сумын Ялалт багаар олон жилийн дунджаас их, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон. Зураг.2/
Мэрэгчид: Нийт нутгаар мэрэгчид ажиглагдаагүй байна.
Салхи шуурга: Салхины хамгийн их хурд нийт нутгаар 10-21м/с байсан ба Баян-Уул, Дашбалбар, Матад, Баяндун, Халхголын сав нутгаар 17-21м/с, бусад сумдын нутгаар 10-16м/с байв. 10м/с болон түүнээс дээш салхилсан 1-9 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Бүх сумдад ямааны ноолуур самнах, малд нэмэгдэл тэжээл өгөх, бог, бод мал төллүүлэх, Дашбалбар суманд бусад ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв