Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2024 оны 03 дугаар сарын 21-31-ний байдлаар/
Агаарын температур: Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -2.0...-5.3 градус хүйтэн буюу нутгийн төв хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.9-3.2 градусаар дулаан байлаа. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +6...+12 градус дулаан, үнэмлэхүй бага температур -12...-16 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -4...+2 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +8...+26 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -12...-18 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт нутгаар 0.0-6.2мм хур тунадас (1-6 хоног) орсон ба нутгийн төв болон зүүн хагаст олон жилийн дунджаас их, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон. Зураг.2/
Цасан бүрхэц: Нийт нутгаар Матад, Халхгол, Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр сумдад цасны дундаж зузаан 1-11см, нягт 0.17-0.24гр/см3 байна.
Салхи шуурга: Салхины хамгийн их хурд нийт нутгаар 10-24 м/с байсан ба Баян-Уул, Дашбалбар, Халхгол, Матад, Гурванзагал, Чулуунхороот сумдын нутгаар 20-24м/с, бусад сумдын нутгаар 10-17м/с байв. 10м/с болон түүнээс дээш салхилсан 1-8 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Бүх сумдад ямааны ноолуур самнах, малд нэмэгдэл тэжээл өгөх, бог, бод мал төллүүлэх, Дашбалбар, Баян-Уул сумдад хужир шүү бэлтгэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв