Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2024 оны 04 дүгээр сарын 21-30-ны байдлаар/
Агаарын температур: Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур +3.3...+10.2 градус хүйтэн буюу бүх нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +20...+26 градус дулаан, үнэмлэхүй бага температур -3...-9 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур +7...+16 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +31...+45 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -5...-9 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт нутгаар 0.5-5.3мм хур тунадас (1-4 хоног) орсон ба Чойбалсан хот болон Баян-Уул, Баяндун, Баянтүмэн, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдын нутгаар олон жилийн дунджаас их, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон. Зураг.2/
Мэрэгчид: Нийт нутгаар мэрэгчид ажиглагдаагүй байна.
Салхи шуурга: Салхины хамгийн их хурд нийт нутгаар 7-25м/с байсан ба Халхгол, Матад сумдад 23-25м/с, Баян-Уул, Дашбалбар сумдад 17-19м/с, бусад сумдын нутгаар 7-16м/с байв. 10м/с болон түүнээс дээш салхилсан 1-10 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Бүх сумдад ямааны ноолуур самнах, малд нэмэгдэл тэжээл өгөх, бог, бод мал төллүүлэх, Халхгол суманд малд тарилга хийх, туулга хийх, Дашбалбар суманд бусад ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв