Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2024 оны 04 дүгээр сарын 01-10-ны байдлаар/
Агаарын температур: Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур +0.6...+5.0 градус хүйтэн буюу Халхгол олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 2.0-4.6 градусаар дулаан байлаа. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +15...+21 градус дулаан, үнэмлэхүй бага температур -7...-17 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур +3...+10 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +21...+40 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -7...-14 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт нутгаар 0.0-1.6мм хур тунадас (1-3 хоног) орсон ба бүх нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон. Зураг.2/
Мэрэгчид: Нийт нутгаар мэрэгчид ажиглагдаагүй байна.
Салхи шуурга: Салхины хамгийн их хурд нийт нутгаар 7-20м/с байсан ба Хөлөнбуйр, Ялалт багаар 7-10м/с, Баян-Уул, Дашбалбар, Матад, Баяндун сумдын нутгаар 18-20м/с, бусад сумдын нутгаар 10-16м/с байв. 10м/с болон түүнээс дээш салхилсан 1-10 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Бүх сумдад ямааны ноолуур самнах, малд нэмэгдэл тэжээл өгөх, бог, бод мал төллүүлэх, Дашбалбар, Баян-Уул сумдад хужир шүү бэлтгэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв