Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2021-10-26 05:15:25

/2021 оны 06 дугаар сарын 11-20-ны байдлаар/

Агаарын  температур:

         Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 15,3...19,6 градус буюу Матад, Халхгол, Сэргэлэн, Баян-Уул, Баянтүмэн сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,2...1,5 градусаар хүйтэн байна. /Зураг.1/

Агаарт үнэмлэхүй их температур 25,0...34,0 градус дулаан, үнэмлэхүй бага температур 5,0…8,0 градус байна.

           

Хөрсний гадаргын температур:

Хөрсний гадаргын дундаж температур 19.0...24.0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 49,0...58,0 градус дулаан байлаа.

Хур тунадас: Нийт сумдын нутгаар 11,2...49,4 мм хур тунадас орсон ба Матад сумын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас их хур тунадас орсон байна.

 

Салхи шуурга:

Салхины хамгийн их хурд нийт нутгаар 10-21 м/сек байсан ба Чойбалсан хот, Дашбалбар, Матад, Баян-Уул, Халхгол сумдын нутгаар 16-21 м/с, бусад сумдын нутгаар 10-14 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-8 өдөр ажиглагджээ.

Бэлчээрийн ургамал: Дорнод аймгийн Матад сумын урд хэсгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал дунд зэрэг бусад сумдын нутгаар сайн байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 7-19 см байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллөх, ноос хяргах ажил явагдаж байна.

Дорнод аймаг УЦУОШТөв

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2021-2022 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2021-08-28 1970-01-01 128
2021 ОНЫ АРАВДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ 2021-08-23 1970-01-01 206
2021 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ 2021-08-11 1970-01-01 361
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ 2021-08-02 1970-01-01 440
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ 2021-07-21 1970-01-01 404
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ 2021-07-11 1970-01-01 389
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ 2021-07-02 1970-01-01 420
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ 2021-06-11 1970-01-01 290
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ 2021-06-02 1970-01-01 274
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ 2021-05-03 1970-01-01 298