Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2021 оны 08 дугаар сарын 01-10-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 18,3...21,2 градус буюу Хөлөнбуйр сум олон жилийн дунджаас 1,2 градусаар хүйтэн, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байна. /Зураг.1/
Агаарт үнэмлэхүй их температур 28,0...34,0 градус дулаан, үнэмлэхүй бага температур 8,0…14,0 градус байна.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур 20,0...26,0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 45,0...62,0 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 7,7...63,3 мм хур тунадас орсон ба Баян-Уул, Баяндун, Сэргэлэн, Чулуунхороот сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, Чойбалсан хот, Халхгол, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын нутгаар дунджийн орчим бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас их хур тунадас орсон байна.
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 6-25 м/сек байсан ба Дашбалбар сум 25 м/с, Чойбалсан хот, Матад, Халхгол, Баяндун, Чулуунхороот сумдын нутгаар 12-15 м/с, бусад сумдын нутгаар 6-9 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-5 өдөр ажиглагджээ.
Бэлчээрийн ургамал: Дорнод аймгийн нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайн байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 19-43 см байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Мал аж ахуйн үйлдвэрлэлд Дашбалбар, Баянтүмэн сумдад мал ногоолуулах, Халхгол суманд сааль сүү бэлтгэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв