Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021-2022 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН


Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
60.0 % - 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
25.0 % - 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
10.0 % - 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
5.0 % - 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
Өөрөөр хэлбэл нийт нутгийн 85 гаруй хувьд өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 15 гаруй хувьд нь даац хэтэрч гарлаа.
Сумдын дүнгээр нь авч үзвэл бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрч /улбар шар/ гарсан багт Хэрлэн сумын малтай өрх, 1-3 дахин хэтэрч /шар/ гарсан багт Баян-Уул сумын Бэрх баг, Гурванзагал сумын Сүмийн булаг, Матад сумын Жаргалант багийн баруун хэсэг орж байна.
Өвөл-хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай.