Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2022 оны 03 дугаар сарын 1-10-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 3.5...7.1 хэм хүйтэн. Нийт сумдын нутгаар олон жилийн дундажаас 6.0...9.2 хэм дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 10...16 хэм дулаан, үнэмлэхүй бага температур 16…26 хэм хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур 4...8 хэм хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь 16...24 хэм дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь 18...29 хэм хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...0.7 мм хур тунадастай, 1-2 өдөр орсон . Чойбалсан, Баяндун, Баянтүмэн, Матад, Халхгол сумын төв, Халгол /Ялалт багт/, Хөлөнбуйр, Цагаан-овоо сумдуудад олон жилийн дундажаас бага хур тунадас орсон байна. Бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 9-20 м/сек хүрсэн байна. Сэргэлэн суманд 9 м/сек, бусад сумдын нутгаар 10-20 м/сек байна. 10 м/сек-с дээш салхитай өдөр 1-7 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Дашбалбар суманд мал оторлох, Баян-Уул суманд хужир шүү бэлтгэх, Булган, Баян-Уул, Гурванзагал, Дашбалбар суманд малд нэмэгдэл тэжээл өгөх, Баянтүмэн, Матад, Дашбалбар, Халхгол /Ялалт багт/ суманд бод мал төллүүлэх, Баянтүмэн, Булган, Гурванзагал суманд ямааны ноолуур самнах ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв