Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2022 оны 1 дүгээр сарын 21-31-ний байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 15.4..21.4 хэм хүйтэн буюу Матад, Баян-Уул сумын нутгаар олон жилийн дундажаас 0.1...0.8 хэм хүйтэн, бусад сумдын нутгаар 0.6...4.8 хэм дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 6...11 хэм хүйтэн, үнэмлэхүй бага температур 23…35 хэм хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур 16...22 хэм хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь 1 хэм дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь 25...36 хэм хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.3...2.4 мм хур тунадастай, 2-6 өдөр орсон. Баяндун, Дашбалбар суманд олон жилийн дундажаас бага, бусад сумдын нутгаар олон жилийн дундажаас их хур тунадас орсон байна. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 4-9 м/сек байна. 10 м/с-ээс дээш салхи ажиглагдаагүй.
Цасан бүрхүүл:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Гурванзагал суманд мал оторлох, Баян-Уул ,Дашбалбар суманд хужир шүү бэлтгэх, Булган, Дашбалбар суманд малд нэмэгдэл тэжээл өгөх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв