Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2022 оны 05 дугаар сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 10.2...13.5 хэм дулаан буюу Чойбалсан, Дашбалбар, Халхгол сумын төв, Халхгол Ялалт баг, Матад сумын нутгаар олон жилийн дундажаас 0.1...1.4 хэм хүйтэн, бусад нутгаар 0.2...1.5 хэм дулаан байна. Агаарт үнэмлэхүй их температур 26...29 хэм дулаан, үнэмлэхүй бага температур 2…6 хэм хүйтэн байна. /Зураг-1/
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур 15...18 хэм дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 49...58 хэм дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь 5...7 хэм хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...9.2 мм хур тунадастай, 2-4 өдөр орсон. Гурванзагал, Хөлөнбуйр, Цагаан-овоо сумын олон жилийн дундажаас их, бусад сумдын нутгаар олон жилийн дундажаас бага хур тунадас орсон байна. /Зураг-2/
Салхи : Салхины хамгийн их хурд нийт нутгаар 8-19 м/сек байна. Чойбалсан хот, Баян-Уул, Халхгол сумын төв, Дашбалбар, Матад сумдад 15-19 м/сек, бусад сумдын нутгаар 8-14 м/сек хүрч салхилсан. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-10 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Дашбалбар, Халхгол, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-овоо сумдад бог, бод мал төллөх, Гурванзагал суманд мал оторлох, Баян-Уул, Дашбалбар, Гурванзагал суманд нэмэгдэл тэжээл өгөх, Дашбалбар суманд мал хөнгөлөх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв