Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2022 оны 02 дугаар сарын 21-28-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 8.8...14.6 хэм хүйтэн. Нийт сумдын нутгаар олон жилийн дундажаас 1.1...5.5 хэм дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 0...2 хэм дулаан, үнэмлэхүй бага температур 22…35 хэм хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур 11...15 хэм хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь 1...12 хэм дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь 24...37 хэм хүйтэн байлаа.
Хур тунадас: Халхгол, Баяндун сумын нутгаар 0.0 мм хур тунадас 1 өдөр орсон ба олон жилийн дундажаас бага хур тунадастай. Бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 6-15 м/сек байна. Чойбалсан, Дашбалбар, Халхгол Ялалт баг, Баян-Уул, Баяндун, Матад сумдын нутгаар 10-15 м/с, бусад сумдын нутгаар 6-9 м/сек байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-5 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Дашбалбар суманд мал оторлох, Баян-Уул суманд хужир шүү бэлтгэх, Булган, Баян-Уул, Дашбалбар суманд малд нэмэгдэл тэжээл өгөх, Халхгол Ялалт багт бод мал төллүүлэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв