Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2022 оны 02 дугаар сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 19.3...23.9 хэм хүйтэн. Нийт сумдын нутгаар олон жилийн дундажаас 0.9...7.2 хэм хүйтэн байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 11...13 хэм хүйтэн, үнэмлэхүй бага температур 28…38 хэм хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур 20...24 хэм хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь 1...9 хэм хүйтэн, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь 29...40 хэм хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...3.7 мм хур тунадастай, 1-6 өдөр орсон. Баянтүмэн, Матад сум, Халхгол Ялалт багт олон жилийн дундажаас бага, бусад сумдын нутгаар олон жилийн дундажаас их хур тунадас орсон байна. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 6-13 м/сек байна. Чойбалсан, Дашбалбар, Халхгол Ялалт баг , Матад сумын нутгаар 10-13 м/с, бусад сумдын нутгаар 6-9 м/сек байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Гурванзагал, Дашбалбар суманд мал оторлох, Баян-Уул ,суманд хужир шүү бэлтгэх, Булган, Баян-Уул, Дашбалбар суманд малд нэмэгдэл тэжээл өгөх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв