Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2022 оны 12 дугаар сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -18.3...-23.8 градус хүйтэн буюу нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна. /Зураг.1/
Агаарт үнэмлэхүй их температур -8...-12 градус хүйтэн, үнэмлэхүй бага температур -27…-39 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур 16...25 градус хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь +1...-11 градус, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -29...-39 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Дорнод аймгийн нутгаар 0.0…1.5 мм буюу зарим газраар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна. /Зураг 2./
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 8-22 м/сек байсан ба Дашбалбар, Халхгол, Баян-Уул сумдын нутгаар 17-22 м/с бусад сумдын нутгаар 8-14 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-6 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Дашбалбар, Баян-Уул сумдын нутгаар мал оторлох, Баян-Уул сумын нутгаар малд нэмэгдэл тэжээл бэлтгэх, Булган сумын нутгаар мал хуултүүлэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв
2022.12.21