Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2022 оны 09 дүгээр сарын 1-10-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 13.2...18.4 градус буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 30...35 градус дулаан, үнэмлэхүй бага температур 1…4 градус дулаан байна.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур 17...24 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 42...54 градус, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь 0... 4 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 7.5...74.0 мм хур тунадас 2-5 өдөр орсон Матад, Халхголын саь нутгаар олон жилийн дунджаас бага, бусад сумдаар олон жилийн дунджаас ахиу их хур тунадас орсон байна. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 9-20 м/сек байсан ба Ялалт баг, Баянтүмэн, Булган, Баяндун, Гурванзагал, Хөлөнбуйр, Сэргэлэн, Чойбалсан,Цагаан-Овоо, Эрээнцав сумдын нутгаар 9-12 м/с, бусад нутгаар 15-20м/с. 10м/с-ээс дээш салхитай өдөр 1-10 өдөр ажиглагджээ.
Бэлчээрийн ургамал: Дорнод аймгийн нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайн байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 21-45 см байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Нийт сумдаар хадлан тэжээл бэлтгэх, Ялалт баг, Дашбалбар, Баян-Уул, Баянтүмэн, Цагаан-Овоо, Чулуунхороот сумдад мал оторлох, Баянтүмэн суманд мал ногоолууах, Халхгол суманд малд тарилга хийх, Ялалт баг, Дашбалбар, Халхгол, Баянтүмэн, Булган, Гурванзагал, Сэргэлэн сааль сүү бэлтгэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв