Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2023 оны 4 дүгээр сарын 01-10ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -1,4.....2,4 градус хүйтэн буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас -0,9....1,4 градусаар дулаан.Хөлөнбуйр,Булган,Баяндун олон жилийн дунджаас хүйтэн /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +16..+19.0 градус дулаан, үнэмлэхүй бага температур -10,0-17.0 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -5...+10 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +17...+32 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -8..-22 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0,0...7,4 мм хур тунадастай. Нийт нутгаар олон жилийн дунджаас бага ба, Баян-уул,Баяндун сумдаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 15-26 м/сек байна. Чойбалсан хот, Халхгол, Матад, Баян-Уул Гурванзагал сумдын нутгаар 18-26 м/с, бусад сумдын нутгаар 15-17 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 2-10 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар ямааны ноолуур самнах, Баян-Уул суманд хужир шүү бэлтгэх ажил, Баян-уул Дашбалбар Баянтүмэн ,Гурванзагал Сэргэлэн тус бүр нэмэгдэл тэжээл бэлтгэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв