Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2023 оны 06 дугаар сарын 11-21-ний байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур +16.4...+24.3 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +33.0...+38.0 градус дулаан, үнэмлэхүй бага температур +4.0…+10.0 градус байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур +21.0...+32.0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +48.0...+63.0 градус дулаан, +40 градусаас давж халсан 5-10 өдөр, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь +4.0...+10.0 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...37.5мм хур тунадастай, 1-6 өдөр орсон. Дашбалбар, Баян-Уул, Баяндун сумдаар олон жилийн дунджаас ахиу, Чойбалсан хот, Матад, Сэргэлэн сумдаар олон жилийн дунджийн орчим ба бусад нутгаар олон жилийн дунджаас бага орсон байна. /зураг-2/
Зуншлагын байдал: Матад, Чулуунхороот сумд, Чойбалсан хотын хойд хэсгээр хэт халалт болон хуурай халуун салхины улмаас ургамлын ургалтын үнэлгээ буурсан байна.Бусад нутгаар ургамлын ургалт хэвийн явагдаж байна.
Салхи шуурга: Салхины хамгийн их хурд нийт нутгаар 7-19 м/с байна. Чойбалсан хот, Баян-Уул, Дашбалбар, Халхгол, Матад, Баяндун сумд, Ялалт багаар 14-19м/с, бусад нутгаар 7-12 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-7 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Матад, Баян-Уул, Баянтүмэн сумдадбод мал төллүүлэх, Дашбалбар, Чулуунхороот суманд мал оторлох, Баян-Уул, Баяндун, Баянтүмэн сумдад хонины ноос хяргах, Баян-Уул суманд мал хээлтүүлэх, Дашбалбар суманд мал ногоолуулах ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв