Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2023 оны 1 дүгээр сарын 21-31-ний байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -9.1...-25.3 градус хүйтэн буюу Халхголын Ялалт баг, Баяндун сумын нутгаар олон жилийн дунджаас 2.8-7.9 градус дулаан, Чойбалсан хот, Матад, Халхгол, Чойбалсан, Цагаан-Овоо, Чулуунхороот сумдын нутгаар олон жилийн дунджаас 1.2-3.8 градус хүйтэн, бусад сумдын нутгаар олон жилийн дундажийн орчим байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур -3.6...-10.2 градус хүйтэн, үнэмлэхүй бага температур -34…-41 градус хүйтэн байна. -30 градусаас дээш хүйтэрсэн 3-7 өдөр байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -18...-26 градус хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь +4...-8 градус, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -36...-42 градус хүйтэн байлаа. -40 градусаас дээш хүрч хүйтэрсэн 1-3 өдөр байна.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...2.8 мм хур тунадастай, 1-4 өдөр орсон. Дашбалбар, Халхголын сав нутаг, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 7-20 м/сек байна. Дашбалбар, Матад, Баян-Уул, Баяндун, Булган сумдын нутгаар 13-20 м/с, бусад сумдын нутгаар 7-12 м/сек байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-8 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
1 дүгээр 31-ний байдлаар нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Сэргэлэн сумдын 1-2 багийн нутагт цасны дундаж зузаан 7-27см, нягт 0.26-0.34гр/см3 буюу "ЦАГААН ЗУД", Булган сумын нийт, Баянтүмэн, Сэргэлэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чойбалсан сумдын 1-2 багийн нутгаар цасны дундаж зузаан 10-24см, нягт 0.17-0.23гр/см3 буюу "ЦАГААНААР ЗУДАРХУУ" байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Дашбалбар суманд мал оторлох, Дашбалбар, Баянтүмэн, Булган суманд малд нэмэгдэл тэжээл бэлтгэх, Баян-Уул суманд хужир шүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв