Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2023 оны 05 дугаар сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур +8.6...+13.8 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +23.0...+28.0 градус дулаан, үнэмлэхүй бага температур -4.0…+2.0 градус байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур +14.0...+20.0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +41.0...+51.0 градус дулаан, +40 градусаас давж халсан 1-5 өдөр, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -7.0...+1.0 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.5...20.2 мм хур тунадастай, 1-6 өдөр орсон. Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Ялалт багийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, Матад, Баянтүмэн, Чойбалсан, Хөлөнбуйр, Чулуунхороот сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орсон байна. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 14-26 м/сек байна. Баянтүмэн, Чойбалсан, Гурванзагал, Сэргэлэн,Цагаан-Овоо, Чулуунхороот, Ялалт багийн нутгаар 14-19 м/с, бусад нутгаар 20-26 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 3-10 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар бод мал төллүүлэх, Баян-Уул, Дашбалбар, Булган, Гурванзагал сумдад малд нэмэгдэл тэжээл бэлтгэх, Дашбалбар суманд мал хөнгөлөх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв